МОНГОЛЫН ХӨРС УС ХАМГААЛАХ ТЕХНОЛОГИ, АРГА БАРИЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН
Mongolian Overview of Conservation Approaches and Technologies
 
 

Холбоос

Free counter and web stats
Танд энэ өдрийн мэнд хүргэе
MONCAT буюу Монгол орны хөрс, ус хамгаалах технологи, арга барилын мэдээллийн сан бүхий цахим хуудас нь мэргэжлийн байгууллага болон ард иргэдэд хөрс, ус хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хийгдэж үр дүнд хүрсэн зарим технологи, арга барилуудыг танилцуулах тэдгээрийг сурталчилах зорилготойгоор хийгдэж нийтэд нээлттэй болоод байна.
Цөлжилтэй тэмцэх, газрын доройтлын үйл явцыг бууруулах зорилгоор манай орны газарзүйн ялгаатай бүс бүслүүрүүдэд тохирсон хөрс, усыг хамгаалах, газрын бүрхэвчийг сайжруулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, бороо, цасны усыг хуримтлуулах, булаг шандыг хамгаалах зэрэг хувь хүн, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдсэн технологи, арга барилууд олон байна.Эдгээр технологи, арга барилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Цөлжилтийг сааруулах төсөл”-тэй хамтран тус хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвд Монгол орны хөрс, ус хамгаалах технологи, арга барилын “MONCAT” мэдээллийн санг үүсгэж байгаа юм.
Тус цахим хуудсан дахь мэдээллийн сан нь технологийн, арга барилын гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар нүүдэлчин Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалт болон шинээр туршин хэрэгжүүлж буй 25 технологи, 7 арга барилыг Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дархан зэрэг аймгуудаас бүртгэж мэдээллийн санд оруулсаад байна. Манай оронд туршин нэвтрүүлсэн технологиудын нилээдгүй хувь нь говь цөл, хээр, хангайн бүсүүдэд ойн зурвасыг олон хэлбэрээр байгуулах, дээрх байгаль газарзүйн бүсүүдэд усыг зүй зохистой ашиглах зэрэг технологиуд эзэлж байна.
Эдгээр арга барил, технологиудыг Швейцарь Улсын Берн хотын Их сургуулийн Хөгжил ба байгаль орчины төв нь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын хамтран боловсруулсан цөлжилт, газрын доройтолыг бууруулах технологи, арга барилуудыг бүртгэн баримтжуулах WOCAT аргачлалын дагуу Монгол оронд нутагшуулсан зарим технологи, арга барилыг бүртгэн баримжуулсаныг товчилсон хэлбэрээр Танд хүргэж байгаа болно.
WOCAT-ын ерөнхий тодорхойлолтоор Технологи гэдэг нь “...газрын доройтлыг бууруулах, газрын бүтээмжийг сайжруулахад чиглэсэн ургамал-газар тариалангийн, ургамлын, инжнерийн байгууламжийн болон менежментийн арга хэмжээ”-г хэлнэ. Арга барил гэдэг нь “технологийг тухайн газар нутагт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, нутагшуулах үйл явцыг хангах үйл ажиллагааны арга зам” юм.Өөрөөр хэлбэл Технологийг бид хөрс, ус хамгаалах, газрын доройтлыг бууруулахад чиглэгдэн хийгдсэн ажлын үйл ажиллагааны дэс дараалал, зарцуулагдах зардал, схем болон фото зураг гэх мэт өөр бүс нутагт нэвтрүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээлэл харин арга барилыг тухайн технологийг яг ямар арга замаар нэвтрүүлсэн бэ? гэсэн асуултанд хариулагдах бүхий л мэдээллийг хэлнэ. Тухайлбал тус технологийн талаархи мэдээллийг анх хаанаас авсан, сургалтанд хамрагдсны үндсэн дээр технологийг нэвтрүүлсэн үү? Технологийг нэвтрүүлэхэд зарцуулагдсан зардал хаанаас гарсан зэрэг мэдээллүүийг хэлнэ.
Бидний “MONCAT” цахим хуудас бүхий мэдээллийн санг ашиглаж Монгол эх орныхоо газрын доройтол, цөлжилтийн үйл явцыг сааруулахад Та зохих хувь нэмрээ оруулана гэдэгт итгэл төгс байна.

Манай цахим хуудсанд зочилсон Танд баярлалаа
Copyright © 2010. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төв